Thursday, February 27, 2014

Тайбэй


Тайваний хамгийн том хот нь Тайбэй юм. Ази номхон далайн бүс нутагтаа дээгүүрт ордог олон улсын зангилаа газар билээ. Тайбэй хотын арилжаа худалдаа , соёл хурдацтайгаар хөгжиж  буй тул Тайваний хөгжил соёлтой танилцах хамгийн эхний зогсоол гэж хэлж болно.
Нийслэлийн арилжааны төв гудамж 
Тайбэй хот нь хоол унд, хувцас , гоёл чимэглэл гэх мэт орчин үеийн худалдаа болон соёл амралтын томоохон бүс төвүүдтэй ба байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Жунсыяо зүүн замын *Зүүн дүүрэг* , *Ванхуа дүүрэг* - ийн *Симэндин* хэмээх газрууд нь хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамж юм. 

Үндэсний Хааны ордны музеи 
Хятадын 5000 жилийн түүх соёлын 620 мянга гаруй үнэт үзмэр хадгалагдсан дэлхийд алдартай музеины нэг. Байнгын толилуулдаг үзмэрт хүрлийн үеийн эдлэл, шаазан ваар, уран бичлэг, уран зураг, хаш эдлэл зэрэг сэдэвчилсэн үзмэрүүд ордог ба ээлжлэн толилуулдаг. Сэдэвчилсэн үзэсгэлэнгээ цаг хугацаа болон сэдвээр нЬ ангилан ээлжлэн гаргадаг. Орчин үеийн танхимд нЬ сүүлийн үеийн болон орчин үеийн урлагийн бүтээлүүд байдаг.

Gugong National Palace Museum

Тайбэй хотын амЬтны хүрээлэн 
Азийн хамгийн том амЬтны хүрээлэнгүүдийн нэг. Гаднах задгай талбайгаа Тайваний, Азийн халуун бүсийн ой тайга, элсэн цөл, Австрали, Африк, Дулаан бүс, Шувууд, шавЬж гэх мэт халуун хүйтэн бүсээр нЬ амЬтадыг төрөлжүүлсэн байдаг. Үзмэрийн танхим дотор шавЬж хорхой, хоёр нутагтай мөлхөгч, шөнийн амЬтад, сүүлгүй баавгай, оцон шувуу гэх мэт амЬтад байдаг ба тайлбарлагчийн хамт үзэж сонирхож болно.
Монголын хоёр бөхтэй тэмээ



Али уул(АлишанЬ)


Али уул нЬ төмөр зам, ургах жаргах наран, ой мод болон харуй бүрий үеийн байгалийн сонин төрхөөрөө алдартай. Али уулын ой модон дундах төмөр зам нЬ дэлхийн хамгийн том өндөр уулын төмөр замын нэг юм. Эндээс Жу уулын мандаж буй нар, үүлний хөдөлгөөн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Ой моддын жим харгуйгаар алхан, цэцэгсийг харж, шувуудын жиргээг сонсоход тун таатай. Ялангуя хавар сакура цэцэглэх үеийн үзэсгэлэнт байгалЬ нЬ олон жуулчдын сонирхлыг татдаг.

Али уулын ой модон дундах төмөр зам нЬ нийт 72 км үргэлжлэх ба зам дагуух байгалЬ нутаг нЬ халуун, дулаан, чийглэг, хүйтэн бүсүүд хамрагдана. Уг ой модны өнгө төрх байнга хувЬсан өөрчлөгдөх бөгөөд үзэсгэлэнт байгалийн хосгүй өөрчлөлтийг харж болдог. Харин үүгээр явах бяцхан галт тэрэг нЬ "Z" хэлбэрээр урагшлан хурдлах ба уулын 3 удаа ороон өгсдөг тул жуулчид сонирхон суух дуртай. Тоглоомон паркийн бүсэд 3 салаа бүхий төмөр зам байх ба Жу уулын мандах нарыг харах гэж хурдалхаас гадна паркийн бүс болон шившлэгт модны бүс хүртэл явдаг. Жаопин төмөр замын зогсоолын хажууд эртний ууран галт тэрэгий үзүүлэн байх ба уг галт тэрэгний доторхийг өөрчлөн хонож амарч болохоор бяцхан буудал болгон жуулчдад үйлчилдэг.
Энэ уул нь маш алдартай Али уулын тухай дуу болон баримтат кино байдаг.
Дууг эндээс сонсож болно:     https://www.youtube.com/watch?v=TGZsDnCUSyM
Киноны түүх
1987 онд Юнга Чанга 10 настай байхдаа гэр бүлээрээ Али уулын оройд гархад нь нарны туянд хүрч байгаа мэт санагдан, тэрээр 20 жилийн дараа буцаж Али ууланд ирж баримтат кино бүтээж бсан.




Wednesday, February 26, 2014

Хуадуны бүс нутаг

Хуадуны хэсэгт Хуалиэн, Тайдун бүсүүд орно. Дэд бүрэц төдийлөн хөгжөөгүй тул нээсэн газрууд ховор. Харин байгалийн бохирдол багатай, цэнгэг агаар цэвэр орчинтой. Хоёр том нууруудын дунд хавчигдах Хуадуны хавцал нЬ байгалиас занасан тэгш гадаргуут талтай ба уугуул иргэдийн соёлын өвийг хадгалж үлдсэн газар юм. 300 гаруй км үргэлжлэх далайн эргээр эгц огцом хад асга, ан хавцал элбэг дөдийгүй Номхон далайн төрөл бүрийн загас, халим, далайн гахай гэх мэт амЬтадын арвин баялагтай.


Hualien
Taitung 

Долоон оддын эрэг(Чисинтан)
Долоон оддын эрэг нЬ Хуалиэний гол чухал загас агнуурын бүс нутаг ба төрөл бүрийн амтат далайн шинэхэн хоолыг хямд үнээр идэж болно. Энэхүү хайрган эрэг нЬ төрөл бүрийн өнгөт чулууг сонгох цорын ганц газар юм. Уг эргээс эх далай нЬ 20 гаруй км зайд харагдах ба өдрөөр тунгалаг ус, хад хавцлуудыг харж, шөнөөр Синчэн болон Цундэ бүсийн түүдэг галыг харж болно. Шөнийн байгалийн үзэсгэлэн, тэнгэрийн оддыг харах дуртай хүмүүсийн очих дуртай газар юм. Байгалийн үзэсгэлэнт газрууд нЬ машины замтай ба дугуй унан цэцэрлэгээр зугаалж болно.


Байян явган хүний зам(Байян будао)
Энэ зам нЬ хуучин цагт эрчим хүчний компанийн ажил үүргээ явуулдаг зам байсан ба нийт 3.3 км үргэлжилнэ. Уг зам нЬ 8 тунелиэр дайрах ба хамгийн алдартай нЬ Байян хүрхрээ юм. Тэртээ өндөр хавцлын ирмэгээс 4 хэсэг үелэн, урсан үнэхээрийн үзэсгэлэнтэй харагддаг. Эцсийн цэг болох Шуйлэн агуйн хэсэгт борооны цув өмсөж, гутал оймсоо тайлж орох шаардлагатай, харанхуй агуйгаар алхахад хүрхрээний ус нЬ борооны дусал шиг шаагин буудаг.


Хараацайн ам ба есөн нүxт агуй (Янзикоу ба Жиүчүидүн)

Хараацайн амтай хавцал нЬ огцом эгц бөгөөд олон мянган жилийн туршид усанд идэгдсээр байгаад агуй, нүх болон үлдсэн ба хараацайнууд ихээр ирж үүрлэдэг байжээ.Тахиралдан ороосон замууд нЬ сүрлэг өндөр уулын дунд шигтгэсэн мэт харагдах ба Жунхэн замыг барих хамгийн хэцүү хэсэг нЬ энэхүү хэсэг тул жуулчдыг машинаас нЬ буулган явган аялуулдаг. Ингэхдээ хавцлыг доогуур хүчтэй урсах урсгалыг тааваараа харж болно. Харин Есөн нүхт агуй нЬ тухайн уулын замын онцлог бөгөөд мушгиран ороох зам нЬ эгц огцом хад асгад, хавцлын дунд байдаг. Толгойгоо гэдийлгэн дээшээ харваас тэнгэр ч сайн харагддаггүй билээ.

Sunday, February 23, 2014

Манай сургуульд болон тайваний их сургуулиудад яаж бүртгүүлэх вэ?

Та сургуулиа сонгож чадахгүй эргэлзэж байвал энэ сайтаас мэдээлэл авч болно.

Та сургуулиа сонгосон бол тус сургуулийнхаа вэб сайтруу (http://www.nctu.edu.tw/) нь ороод ENGLISH гэсэн товчлуурыг даран англи хэлрүү шилжүүлээд элсэлт (Admission-Office of International Affairs)  эндээс та өөрт хэрэгтэй бүх мэдээлэлийг авч болно.

Шууд бүртгүүлэхийн тулд Degree-Seeking Students(зэрэг нэмэх оюутан) --> Admissions(элсэлт) --> Apply now(одоо бүртгүүлэх) гээд бүртгэлээ эхэлнэ. Бөглөсөн анкетаа хэвлэж гаргаад хэрэгцээт матерлиалуудаа хавсаргаад дуусах хугацаанаас өмнө сургуулийн хаягруу явуулна уу.

Чухал өдөрүүд:
Өдөрүүд
Намарын элсэлт
Хаврын элсэлт(Бакалабрын зэргээс дээш)
Анкет бөглөх үе
эрт элсэлт: 10 сарын 1 – 12  сарын 31
8  сарын 10 – 9  сарын 30
Элсэлтийн хариуг зарлах үе
ердийн элсэлт: 1  сарын 2 – 3  сарын 31
11  сарын 12
Хичээл эхлэх үе
9  сарын дунд
2  сарын дунд

Хаяг:
Division of International Admissions
Office of International Affairs
National Chiao Tung University
1001 University Road Hsinchu 30010, Taiwan


Шинэ элсэж буй гадаад оюутны тэтгэлэгүүд (1US$ = 30 NT$):

       NCTU тэтгэлэг: сар болгон 15000NT$ хүртэл мөн/эсвэл сургалтын төлбөрөөс чөлөөлөх
       Тайваны тэтгэлэг: сар болгон 30000NT$ хүртэл
       Нэгдсэн тэтгэлэг: судалгааны ажилаас шалтгаалан жилд 100000NT$ - 150000NT$



Тайваний ихэнх сургуулиуд энэ маягаар бүртэгдэг.

Thursday, February 20, 2014

Пэнхү

Пэнхү

Пэнхү нь нийт 90 орчим том жижиг арлаас бүрдэх ба ихэнх арлууд дээр хүн амьдардаггүй тул байгалийн онгон баялагтай. Арлын дөрвөн талаар үзэсгэлэнт удвал цэцэг, кактус ургадаг. Дун хясаан эрэг, багана хэлбэрийн басальт болон далайн усанд цохигдож идэгдсэн нүх агуй, шуудуу зэрэг хүмүүсийн сонирхлыг татсан байгалийн сонин тогтоцтой. Уг арал нь төрөл бүрийн усан тоглоомоор тохижуулагдсан ба шилэн усан онгоцонд суун далайн ёроолд хүрч далайн ертөнцтэй танилцан, усанд шумбаж болно. Жил бүрийн хавар Пэнхү арлын салют буудлагын баяр болох ба өнгө өнгөөр туярсан цацарсан сонирхолтой сайхан арга хэмжээ болдог.




Чимэй жижиг арал

Пэнхүгйин хамгийн үзэсгэлэнтэй арал нь Чимэй арал ба тэрээр  700 жилийн түүхтэй чулуун хашлага ба хад чулууг ашиглан далайд хос зүрх хэлбэрийн чулуун хана босгож хийжээ. Далайн түрлэг ихсэн усны төвшин нэмэгдэх үед загаснууд түрэгдэн орж ирдэг ба түрлэг намдах үед уг хананаас гарч чадаагүй загаснуудыг нь барьдаг. Том арслангийн байгалийн бүсэд оцойн сууж буй арслантай төстэй аварга том хад чулуу байдаг. Уйюэли боомт нь цагаан шүрэн далайн эрэгтэй ба саран хэлбэрийн эрэг нь тун үзэсгэлэнтэй харагддаг. Ойр хавийн төрөл бүрийн дүрст багана маягийн чулуу нь уулга алдмаар үзэсгэлэнтэй.




Магун хот

Магун хот нь Пэнхүгийн улс төр, худалдаа арилжаанын төв ба Магун арал дээр байрладаг. Энэ арал нь онгоцны буудал, усан боомттойгоос гадна байгалийн үзэсгэлэнт газар элбэгтэй. Алтан шаргал элсэн эрэг нь нийт 3.4 км үргэлжлэх ба үзэсгэлэнтэй сайхан. Салхинд идэгдэж үүссэн далайн эргийн шуудуу, хавцлаас төрөл бүрийн сонсголонтой далайн давалгааны дуун сонсогдох ба далайн ус хавцал дундаас цохигдон урсаж буй сүрлэг агшинг харж болно. 1592 онд барьсан түүхэн дурсгалт газар болох Тэнхоу сүмийн уран сийлбэрт хана, багана, хаалга зэрэг соёлын үнэт үзмэрийг харж болно.



Тайваний зэргэлдээх арлууд

Таван арал

Тайваний арлыг Пэнхү, Жинмэн, Мазу, Людао, Ланүй гэсэн таван бяцхан арал тойрон хүрээлэх ба тус тусдаа өөр өөрийн онцлогтой. Эдгээр нь далайн үзэсгэлэнт сайхан эрэг, содон дүрс бүхий шүрэн хаднууд, үзэсгэлэнт тал газар, далайн цэвэр цэмцгэр элсэн эрэг, хад асга зэрэг янз бүрийн байгалийн тогтоцтой. Энд өвөл, зуны амралтаа өнгөрүүлэх, далайгаар зугаалах, халим үзэж сонирхох, усанд шумбах, төрөл бүрийн хэлбэрээр усаар наадан амрах, алжаалаа тайлахад нэн таатай.



Өвөрмөц өнгө төрх

Пэнхүгийн далайн ертөнц арвин баялагтай, далайн эргээрх дун хясаан элс, багана хэлбэрийн басальт болон бусдаас ялгарах чулуун
хашлага нь тун содон. Ланүй арлын оршин суугчдын ихэнх ни Даву үндэстний уугуул иргэд байх ба тэдгээрийн онцлог иргэншил, уламжлалт зан үйлийн ёс, каяак завь, уламжлалт сууц(байшингийн тал нь газар доор байдаг) зэрэг нь соёлын үнэт баялаг болсоор ирсэн. Людао арал нь далайн ёроол дахь галт уулын оргилолтоос үүссэн ба эрэг орчмоор халуун рашаан элбэгтэй, байгалийн арвин баялагтай, Жинмэн болон Мазу арал нь Тайваний арлын аюулгүй байдлыг хамгаалах хэсэг ба энд тэндгүй цэрэг байлдааны талбайтай. Уг арал нь түүхэн дусгалт газар болон соёлын өвөөрөө дэлхийд алдартай. Түүнээс гадна тухайн нутгийн ард түмний соёл, эртний байшин барилгын өвөрмөц онцлогийг хадгалсаар иржээ.


Кэндин

Кэндин үндэсний парк нь гурбан талаараа далайгаар хүрээлэгдсэн, шүрэн хад, далайд идэгдсэн тогтоц, хад хясаа ихтэй.Шүрэн хад тодийгүй халуун орны төрөл бүрийн загас нь жуулчидын анхаарлыг байнга татдаг. Энэ бүсэд халуун орны ургамал, амьтад, далайн эргийн ой мод зэрэг ховор тохиолддог байгалийн узэсгэлэнг харж болно. Жил бүр олон тооны нүүдлийн шувууд умард зүгээс нүүдэллэн ирдэг ба сонин хачирхалтай олон дүр зургийг харж болно.


Байша ба Өмнөд булан 
Кэндинд усаар наадан алжаалаа тайлах олон эрэг байдаг. Байшагийн элс нь цэвэрхэн цагаан ба алслагдсан байршилаас шалтгаалан соёл амралтын тохижуулалт хийгдээгүй ч нам гүм сайхан байдаг. Өмнөд булан нь(Нанбань) Кэндиний гол замын хажууд байрлах ба хамгийн хөл хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй далайн эрэг юм. Энд бяцхан даруулт завь, төрөл бүрийн хийлсэн тоглоомууд мөн далайн давалгаагаар наадаж болно.

Хийлсэн тоглоомууд дээр суухын өмнө

  
Өлүанби гэрлэн цамхаг
Өлүанби нь Тайваний хамгийн өмнөд хэсэг юм. Цэцэрлэгт ни аврага том хад асга, сонин хэлбэрийн чулууд байх ба дээр ни төрөл бүрийн бут сөөг, ургамлууд ургадаг. Явган хүний замаар яван онцлох бүх хэсгийг үзэх боломжтой. Цагаан өнгийн Өлүанби гэрлэн цамхаг нь18 м өндөр ба  дөрвөн талаар нь сумнаас хамгаалах нүх шуудуу, их бууны тавцан байдаг тул дэлхий цорын ганц зэвсэглэх боломжтой гэрлэн цамхаг юм.