Tuesday, December 17, 2013

EECS International Graduate Program

  
       Манай факультет нь өөрийн сургуулиа глобалчлаx зорилготой, үүний тулд тэд сургуулынхаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог инжeнeрийн зургаан факультетийг нэгтгэн зөвхөн гадаад оютнуудaд, магистр болон докторын зэрэгт суралцах үүд хаалгаа нээн дөрөвдөх жилдээ ажиллаж байгаа. Инжeнeрийн зургаан факультет үүнд: electrical engineering, electronic engineering, computer science, communication engineering, electrical control engineering, electro-optic engineering.

      Манай сургууль шинжлэх ухааны хүрээлэнтэй залгаa оршдог бөгөөд маш олон компаниудтай харилцаа холбоотой ажилддаг, тиймээс оютнууд маань орчин үеийн шинэ тоног төхөөрөмжтэй ажиллах бүрэн боломжтой. Мөн оютнуудтайгаа тулж ажиллахыг хичээн эрдэм шинжилгээний ажил болон хувийн асуудалд нь тусалж дэмждэг. 

             Манай сургууль гадаад оютнууддаа үнэгүй оройн ангиар хоёр жил хятад хэл заадаг ба олон төрлийн өөрийгөө хөгжүүлэх клубүүдээр(хөгжмийн, бужгийн ...) хангадаг, мөн бүх төрлийн спортын өрөө, талбай, тоног төхөөрөмжүүд байдаг.

Нано технологийн лаборатор

Номын сангийн урд талын талбай

Гадаад оютан хариуцсан хэсгийн туслахууд

Манай факультетийн туслахууд
Үргэлж тусалж дэмждэг та хэддээ баярлалаа!!!


Gym

Swimming pool & SPA

Номын сан


Sunday, December 8, 2013

Тайваний байгал

Тайваний газар зүйн тогтоц
Тайваний арал нь баруун талаараа Тайваний хоолой , зүүн талаараа Номхон далайтай залган оршдог. Евроазийн эх газар болон  Филиппиний арлын тектоникийн өргөгдлөөр түрж  үүссэн газар юм. Геологын хугацаа шинэ учраас уул толгодууд нь одоо болтол үргэлжлэн тогтсоор буй. Иймд уг арал нь уулархаг нутаг ихтэй, тэгш гадаргуу багатай. Арал  нь баруунаас зүүн тийш нарийн, хойноосоо урагшаа урт тогтоцтой. Газар нутгийн 2/3 нь өндөр уур ой модоос бүрддэг. Бусад хэсгээрээ дов толгод, тэгш өндөрлөг, хотгор газраас бүрднэ.


Далайн эрэг
Дөрвөн талаараа далайгаар хүрээлэгдсэн Тайваний арлын эргийн бүтэц нь өөр хоорондоо эрс ялгаатай. Баруун хэсгээрээ тэгш гадаргуут тал үргэлжилж, элсэн эрэг , нуур , намгархаг газрууд ихтэй ба зүүн хэсгээрээ өндөр уул нь гүн далайтайгаа тэрлэн оршино. Голдуу эгц хавцал, далайн түрлэгт идэгдсэн хадан цохионоос бүрддэг.


Өмнөд хэсгийн Кэндин нь шүрэн хадан цохиотой. Тайваний хойд хэсэг, зүүн хойд булан ба зүүн нэг газрын хадан цохион эрэг нь далайн түрлэг, салхи, голын усанд элэгдэж төрөл бүрийн хэлбэртэй эгц бүхий эрэг тогтоцыг бүрдүүлэх ба эндээс сонирхол татам содон бүхнийг харж болно.

Sunday, December 1, 2013

Тайвань

 


 Онгоцны буудлаасаа Шинжү (Hsinchu 新竹) хотруу чиглэв. Шинжү хотыг Windy city буюу Салхитай хот гэж нэрлэдэгийг их гайхаж байсан ч сургууль дээрээ очоод л Шинжү хотыг салхитай хот гэдэгийг ойлголоо. 9 сарын үед очсон болохоор цаг агаар нь жаахан бүгчим санагдав. 
 Тайвань хүмүүс миний санасаныг бодвол маш найрсаг , тусархуу хүмүүс шиг санагдлаа.
 Шинжү хот нь хойд ,  зүүн , шиангшан гэсэн 3 н дүүрэгтэй. Манай сургууль тус хотын зүүн дүүрэгт нь байрлана.
 Энэ хотын нэг онцлог зүйл гэвэл Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн парк юм . Улсдаа болон дэлхийд өрсөлдөх чадвартай 360 гаран өндөр технологийн компаниуд бий. Үүний нөлөөгөөр Шинжү хот нь улсдаа орлогоороо тэргүүлнэ.
 Миний элсэн орсон сургуулийн нэр нь Үндэсний Чиао Тунг Их Сургууль. Уг сургууль нь Тайваний хамгийн ууган сургуулиудын нэг бөгөөд , улсдаа болон дэлхийд нэр хүндтэй сургууль юм.


 Үндэсний Чиао Тунг Их Сургууль нь 1896 онд Хятадын Шанхай хотноо үүсгэн байгуулагдаж , Хятадын иргэний дайны дараагаар 1958 онд Тайваньд хуучин факультет – аараа дахин байгуулагджээ. Анх Наняанг коллеж гэсэн нэртэй байгуулагдсан юм байна.