Thursday, February 20, 2014

Пэнхү

Пэнхү

Пэнхү нь нийт 90 орчим том жижиг арлаас бүрдэх ба ихэнх арлууд дээр хүн амьдардаггүй тул байгалийн онгон баялагтай. Арлын дөрвөн талаар үзэсгэлэнт удвал цэцэг, кактус ургадаг. Дун хясаан эрэг, багана хэлбэрийн басальт болон далайн усанд цохигдож идэгдсэн нүх агуй, шуудуу зэрэг хүмүүсийн сонирхлыг татсан байгалийн сонин тогтоцтой. Уг арал нь төрөл бүрийн усан тоглоомоор тохижуулагдсан ба шилэн усан онгоцонд суун далайн ёроолд хүрч далайн ертөнцтэй танилцан, усанд шумбаж болно. Жил бүрийн хавар Пэнхү арлын салют буудлагын баяр болох ба өнгө өнгөөр туярсан цацарсан сонирхолтой сайхан арга хэмжээ болдог.




Чимэй жижиг арал

Пэнхүгйин хамгийн үзэсгэлэнтэй арал нь Чимэй арал ба тэрээр  700 жилийн түүхтэй чулуун хашлага ба хад чулууг ашиглан далайд хос зүрх хэлбэрийн чулуун хана босгож хийжээ. Далайн түрлэг ихсэн усны төвшин нэмэгдэх үед загаснууд түрэгдэн орж ирдэг ба түрлэг намдах үед уг хананаас гарч чадаагүй загаснуудыг нь барьдаг. Том арслангийн байгалийн бүсэд оцойн сууж буй арслантай төстэй аварга том хад чулуу байдаг. Уйюэли боомт нь цагаан шүрэн далайн эрэгтэй ба саран хэлбэрийн эрэг нь тун үзэсгэлэнтэй харагддаг. Ойр хавийн төрөл бүрийн дүрст багана маягийн чулуу нь уулга алдмаар үзэсгэлэнтэй.




Магун хот

Магун хот нь Пэнхүгийн улс төр, худалдаа арилжаанын төв ба Магун арал дээр байрладаг. Энэ арал нь онгоцны буудал, усан боомттойгоос гадна байгалийн үзэсгэлэнт газар элбэгтэй. Алтан шаргал элсэн эрэг нь нийт 3.4 км үргэлжлэх ба үзэсгэлэнтэй сайхан. Салхинд идэгдэж үүссэн далайн эргийн шуудуу, хавцлаас төрөл бүрийн сонсголонтой далайн давалгааны дуун сонсогдох ба далайн ус хавцал дундаас цохигдон урсаж буй сүрлэг агшинг харж болно. 1592 онд барьсан түүхэн дурсгалт газар болох Тэнхоу сүмийн уран сийлбэрт хана, багана, хаалга зэрэг соёлын үнэт үзмэрийг харж болно.



No comments:

Post a Comment