Wednesday, February 26, 2014

Хуадуны бүс нутаг

Хуадуны хэсэгт Хуалиэн, Тайдун бүсүүд орно. Дэд бүрэц төдийлөн хөгжөөгүй тул нээсэн газрууд ховор. Харин байгалийн бохирдол багатай, цэнгэг агаар цэвэр орчинтой. Хоёр том нууруудын дунд хавчигдах Хуадуны хавцал нЬ байгалиас занасан тэгш гадаргуут талтай ба уугуул иргэдийн соёлын өвийг хадгалж үлдсэн газар юм. 300 гаруй км үргэлжлэх далайн эргээр эгц огцом хад асга, ан хавцал элбэг дөдийгүй Номхон далайн төрөл бүрийн загас, халим, далайн гахай гэх мэт амЬтадын арвин баялагтай.


Hualien
Taitung 

Долоон оддын эрэг(Чисинтан)
Долоон оддын эрэг нЬ Хуалиэний гол чухал загас агнуурын бүс нутаг ба төрөл бүрийн амтат далайн шинэхэн хоолыг хямд үнээр идэж болно. Энэхүү хайрган эрэг нЬ төрөл бүрийн өнгөт чулууг сонгох цорын ганц газар юм. Уг эргээс эх далай нЬ 20 гаруй км зайд харагдах ба өдрөөр тунгалаг ус, хад хавцлуудыг харж, шөнөөр Синчэн болон Цундэ бүсийн түүдэг галыг харж болно. Шөнийн байгалийн үзэсгэлэн, тэнгэрийн оддыг харах дуртай хүмүүсийн очих дуртай газар юм. Байгалийн үзэсгэлэнт газрууд нЬ машины замтай ба дугуй унан цэцэрлэгээр зугаалж болно.


Байян явган хүний зам(Байян будао)
Энэ зам нЬ хуучин цагт эрчим хүчний компанийн ажил үүргээ явуулдаг зам байсан ба нийт 3.3 км үргэлжилнэ. Уг зам нЬ 8 тунелиэр дайрах ба хамгийн алдартай нЬ Байян хүрхрээ юм. Тэртээ өндөр хавцлын ирмэгээс 4 хэсэг үелэн, урсан үнэхээрийн үзэсгэлэнтэй харагддаг. Эцсийн цэг болох Шуйлэн агуйн хэсэгт борооны цув өмсөж, гутал оймсоо тайлж орох шаардлагатай, харанхуй агуйгаар алхахад хүрхрээний ус нЬ борооны дусал шиг шаагин буудаг.


Хараацайн ам ба есөн нүxт агуй (Янзикоу ба Жиүчүидүн)

Хараацайн амтай хавцал нЬ огцом эгц бөгөөд олон мянган жилийн туршид усанд идэгдсээр байгаад агуй, нүх болон үлдсэн ба хараацайнууд ихээр ирж үүрлэдэг байжээ.Тахиралдан ороосон замууд нЬ сүрлэг өндөр уулын дунд шигтгэсэн мэт харагдах ба Жунхэн замыг барих хамгийн хэцүү хэсэг нЬ энэхүү хэсэг тул жуулчдыг машинаас нЬ буулган явган аялуулдаг. Ингэхдээ хавцлыг доогуур хүчтэй урсах урсгалыг тааваараа харж болно. Харин Есөн нүхт агуй нЬ тухайн уулын замын онцлог бөгөөд мушгиран ороох зам нЬ эгц огцом хад асгад, хавцлын дунд байдаг. Толгойгоо гэдийлгэн дээшээ харваас тэнгэр ч сайн харагддаггүй билээ.

No comments:

Post a Comment